ДЭЛХИЙСПОРТ

АНУ-ын тамирчин Симона Байлз “улсынхаа нэрийг хөөдөв” үү

Америкийн гимнастикч, Олимпын дөрвөн ч удаагийн аварга Симона Байлз сэтгэл зүйн асуудлын улмаас “Токио-2020” Олимпоос татгалзаж, багаа орхих болсон шийдвэр гаргасан. Энэ талаар Их Британийн телевизийн хөтлөгч Пирс Морган санал бодлоо хуваалцсан нь шуугиан тариад байна. Түүнийг шүүмжийг хөрвүүлэн хүргэе.

“Уучлаарай Симона. Чамд таалагдахгүй байлаа гээд тэмцээнээ үргэлжлүүлэхээс татгалзахаас өөр зоригтой, баатарлаг зүйл байхгүй. Багийнхныгаа, шүтэн бишрэгчдийгээ, эх орныхоо нэрийг хөөдлөө. Чи өөрөө ялагдлаа” гэсэн тайлбар хийсэн.

Симона Байлз бол Америкийн шигшээ багийн ахлагч байсан бөгөөд үлгэр жишээ үзүүлэх ёстой тамирчдын нэг байсан ч эхний дасгал дээрээ маш бүдүүлэг алдаа гаргасан. Симона Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд унахдаа урвагар, аз жаргалгүй харагдаж байсан. Тэр 2018 оных шиг алтын төлөө тэмцэхийн оронд олныг айлмайруулсан үйлдэл гаргасан. Тэр зүгээр л бууж өгсөн байдаг.

Дэлхийн хамгийн агуу гимнастикч, алтан медалийн төлөө үргэлжлүүлэн тэмцэж байсан тэрбээр энэ удаагийн Токиогийн Олимп дахь анхны ялагдал дээрээ л шантарсан. Тэр багаа орхихоор шийдсэн. Алтан медалийн төлөө өрсөлдөхийнхөө оронд оросын баг тамирчдад хожигдож, хоёрдугаар байранд орсон. Ялагдал хүлээснээ Симона тайлбарлахдаа, ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэдгээ хэлсэн.

Тэрээр хэлэхдээ: “Олимпод оролцож гол од болох амаргүй. Тийм гол од...хммм. Тухайн хүний эго чанар улам л давамгайлдаг. Хэрэв чи өөрийгөө түүхэн дэх хамгийн агуу од, гол од гэж боддог бол чамд илүү их дарамт ирдэг. Тийм биш гэж үү” хэмээн ярьсан байдаг.

Тамирчин сэтгэл зүйн шалтгааны улмаас ийнхүү тэмцээнийг орхиж болохгүй. Зөвхөн чи хувь хүнийхээ үүднээс Олимпод оролцож байгаа хэрэг огт биш, харин улс орноо төлөөлөн оролцож байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Симона Байлз бүхэл бүтэн АНУ-ыг төлөөлж байгаа, хэдэн зуун сая америкчуудыг төлөөлж байгаагаа ухараах хэрэгтэй.

Тамирчныг дэмжихийн тулд асар их мөнгө төлсөн ивээн тэтгэгчдийг ч бас бодолцох л ёстой асуудал. Байлзийн хувиа хичээсэн шийдвэрийн талаар багийнхан нь нэг ч тайлбар хийгээгүй. Гэтэл, “Твиттер” хуудсаар түүний эр зориг, баатарлаг байдлын талаар жиргэж эхэлсэн. Олимпыг орхиод явах болсон нь тийм зоригтой, баатарлаг алхам мөн гэж үү.

(Эх сурвалж: championat.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 29, 2021 15:05

Тамирчин бол буруугүй. Харин ч өөртөө хайртай хүн байна. Зөв шийд гаргасан. Харин энэ тамирчинг олимпод явуулах уу өнжүүлэх үү гэдэг шийдвэр гаргадаг хүмүүс буруу ажилласан. Тэд тамирчныхаа сэтгэл зүйн байдлыг огт мэдэлгүй олимпод явуулсан. Мэдсэн бол �##�гасуулаад өөр тамирчин явуулж болох байсан.

Зочин
Зочин
7 сар 29, 2021 15:07

Сэтгэл санааны эрүүл мэнд нь муудсан хүнд юу ч хамаагүй. Юун тэр ивээн тэтгэгч бодох. Тамирчдаа үнэлж олимпод явуулах эсэхийг шийддэг хүмүүсийн л буруу.

Irgen
Irgen
7 сар 29, 2021 20:30

Eguur.mn bur yvhaa baijee. Tamirchnii, huvi hunii setgel dotor yu ch bolj baij medne. Dotor ni orchihson ym shig yrihaa boli!!!

Зочин.
Зочин.
7 сар 30, 2021 08:52

Хүний бие, сэтгэл зүрхэнд өөрчлөлт орвол тэр хүн өөрийгөө удирдаж чадахгүй болж байгаа юм. Энэ нь сэтгэлийн хямр�##� , дарамтнаас болдог. Ийм хүн юун олимпод оролцох , амжилт гаргах амиа хоролчихгүй л байв�##� их юм. Хэвийн байд�##�даа ороход удаан хугацаа шаардагдана.Нийгэм үүнийг нь гаднаас нь хараад мэддэггүй тэр хүнд анхаар�##� тавьж чаддагүй , ингээд л нэг хүн сэтгэлийн асар их зовиур , шан�##��##� дотор нөгөө ертөнц рүү оддог.Нөхцөл байдлыг нь гаднаас нь хараад ,шүүмжилсэн , буруу дүгнэлт гаргасан , өөрсдийгөө өргөмжилсөн хэсэг хүмүүс л үлддэг.

Холбоотой мэдээ

Back to top button