Нийгмийн
Аавындаа амралтаараа очсон иргэн согтуурч, нуурын усанд машинтайгаа живж амиа алджээ

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлага бүртгэгджээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн 41 настай эрэгтэй Л нь тус нуурын эргээс баруун хойд зүгт 6 орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.