Нийгмийн
Танхайрсан алба хаагчдын асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ гэв

Цагдаагийн алба хаагчид жирийн иргэдийг зодож танхайрч буй видео бичлэг цахим орчинд түгж олныг бухимдуулаад буй.
Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямаатарт үүрэг өгсөн тухай бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 10.30 цагт эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл бичлэг нь одоогоос хоёр жилийн өмнө болжээ. Тухайн залуусыг цаг гаруй хугацаанд эрүүдэж, тамлан зовоосон гэх мэдээлэл байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үндсэн ажлаа хийхгүй хүн тамлаж зодоод явдаг эргүү юмнууд вэ??? гудамжны архичид, тамхи ширхэглэдэг авгай нараас айгаад журамлаж цэгцлэж чаддаггүй байж зодоондоо сайн юм. Цагдаагийн байгууллагыг шинэчлэх хэрэгтэй.