ЭРҮҮЛ МЭНД
Л.Баттөр: 12-17 насны хүүхдийн өвчлөл тасралтгүй буурлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт халдварын 1063 тохиолдол нэмэгдэж, 41-80 насны гурван хүн нас баржээ.
Нийслэлд 283, орон нутагт 780 тохиолдол бүртгэсэн байна. Мөн 1957 хүн эдгэрчээ. Биеийн байдал нэн хүнд 163 хүн байгаа аж.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр сошиал хуудастаа бичихдээ "12-15, 16-17 насны хүүхдийн өвчлөл сүүлийн долоо хоногуудад тасралтгүй буурлаа. Вакцины нөлөө. Нийт хүүхдийн (0-17) өвчлөл дотор эзлэх хувиар харуулсан. Вакцингүй бүлгийн өвчлөлийн эзлэх хувь "харьцангуйгаар” нэмэгджээ. 25 дах долоо хоногт вакцинжуулалт эхэлсэн” хэмээн бичжээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн вакцин ч сайн л байдаг юм байна, батлагдлаа