Нийгмийн

Цагдаа нарт нь зодуулсан иргэдийг ХЗДХ-ийн сайд нь АВЛИГАЧ хэмээн цоллов

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хуралдааны үеэр цагдаагийн алба хаагчид иргэнийг зодсон асуудлаар мэдээлэл өглөө. Ингэхдээ цагдааг зодсон алба хаагчдаа илт өмөөрөх янз гаргаж, хоёр жилийн турш дарамтанд байж зодуулсан иргэнд мөнгө өгч байжээ гэж өмөөрөх нь тэр.

Тэрбээр “2019 оны хоёрдугаар сарын 25-ны шөнийн 03 цаг 05 минутад болсон үйл явдлын бичлэг гарч ирсэн. Тухайн үед Чингэлтэй дүүргийн эргүүлийн хоёр цагдаа бааранд хүмүүс тарахгүй архидаад, танхайраад байна гэдэг дуудлагаар очсон юм билээ.

Гэтэл өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, нэг цагдаагийн алба хаагчийг сандлаар цохисон юм байна. Энэ асуудлыг нөхөж шалгаж байна.
Ингээд цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бус харьцсан байна. Зодуулсан хүмүүс энэ бичлэгийг үзүүлж, сүүлийн хоёр жил цагдаагийн алба хаагчдыг дарамталж, зургаан сая төгрөг авсан байна” гэлээ.

Ийнхүү ХЗДХ-ийн сайд иргэдээ хахууль нэхэгч, авлигач хэмээн цоллолоо.

Үүнийг нь эсрэгээр нь ухаж үзвээс бусдыг зодож, ёс бус авирласан цагдаа нар хоёр жилийн турш тухайн иргэдэд хахууль өгсөөр өдийг хүрсэн байж болох дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хууль сахиулагчид хуулийг уландаа гишгэж, иргэдийг хахуулиар амыг нь таглах гэсэн байж боломгүй үйлдэл гаргасныг сайд нь эерүүлээд яриад яваа юм биш биз.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ
8 сар 6, 2021 15:21

Үнэнийг нь л хэлсэн байна. Монголчууд дээр доор их багагүй зүгээр хүнээс мөнгө с�##�гах гэсэн сэтгэлгээтэй болсныг гэрчилнэ. Энэнд МАН буруутай 30 жил төр барьж х�##�амжийн сэтгэлгээтэй ард түмэн бий болгосон.

Зочин
Зочин
8 сар 6, 2021 16:46

Авлигач гэж ямар �##�бан туша�##�ын хүнийг хэлдгээ мэдэхгүй гар байна

зочин
зочин
8 сар 6, 2021 17:26

хэлэх нь зөв цагдаагийн бурууг зүгээр л гаргачихгүй мөнгө аваад байхдаа яч яахав дээ дээр дооргүй авилгач нар болсон л байна даа иргэн хүнд ч үүрэг байнаа

Ах
Ах
8 сар 6, 2021 17:45

Д�##�чганаж бичлэгийг нь ил болгож байхаар хоосон хонох болсон үедээ мөнгө нэхчихээд л хоолтой явж байхгүй хохь нь муж бацаан. Одоо өөрөө бас шийтгүүлнэ. Буруутай л байсан юм байна.

ҮНЭН
ҮНЭН
8 сар 6, 2021 21:34

ЭНЭ НОВШ АРД ТҮМНИЙГ ХАМГААЛАХ ХҮН БИШ АВИЛГАЛЧ, ДЭЭРЭМЧИД ТОНУУЛЧДЫГ Л ХАМГААЛНА

ҮНЭН
ҮНЭН
8 сар 6, 2021 21:35

МӨНГӨ АВСАН ГЭЖ ГҮЖИРДЭЖ БАЙНА

Нямбаатар ажлаа өг
Нямбаатар ажлаа өг
8 сар 7, 2021 14:38

ИРГЭНИЙГ АВИЛГАЛ АВСАН ГЭХЭЭСЭЭ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙНА. ТЭГҮҮЛ ЦАГДАА НЬ АВИЛГАЛ ӨГЧ ГЭМТ ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭНГ ӨМӨӨРЧ БАЙГАА БОЛ ЭНЭ ХҮН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫГ ТОЛГОЙЛОХ ЧАДАМЖГҮЙ, ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ, ХУУЛЬ ЁСТ ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНӨӨ. НЯМБААТАР АЖЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЁС ЗҮЙТЭЙ ХҮН БОЛ УУЧЛАЛ ГУЙГААД АЖЛАА ӨГНӨ БИЗ. ГЭХДЭЭ ЭНЭ ХҮН БОЛ ЗҮГЭЭР АЖЛАА ӨГӨХӨД Л БОЛНО. УУЧЛАЛ ГУЙХ ЧАДАМЖГҮЙ УЧИР ОЙЛГОНО

Холбоотой мэдээ

Back to top button