
Хятадын онлайн жижиглэн худалдааны “Алибаба” /Alibaba/ компанийн удирдлага тус компанийн нэг ажилтан хүчирхийлэл үйлдсэн гэсэн мэдээлэл байна. Олон нийт тус хэргийн талаар шүүмжлэлтэй хандсан тул тухайн ажилтныг ажлаас нь халах шийдвэр гаргасан талаар компанийн дотоод тайланд дурьдсан байна. Энэ талаар “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг мэдээлэв. Хэрэгтэй холбоотойгоор мөн хоёр удирдах албан тушаалтан тус компаниас чөлөөлөгдсөн гэсэн мэдээ ч байна.
“Алибаба”-ийн Гүйцэтгэх захирал Даниел Чан хэлэхдээ, компани ажилтнуудынхаа үзэл бодол, санал санаачилга, үйлдлийг сайтар судалж, бүтцийн өөрчлөлт хийх боломжийг ашиглах ёстой гэв. Энэхүү дуулиант хэргийн улмаас “Алибаба” компанийн хотын Жижиглэн Худалдааны Хэлтсийн дарга Ли Енге мөн албан тушаалаасаа огцорчээ.
“Алибаба”-гийн нэгэн эмэгтэй ажилтан компанийн дотоод сүлжээнд долдугаар сарын сүүлээр хамтарсан албан томилолтоор явж байхдаа даргадаа хүчирхийлүүлсэн тухай бичсэн пост оруулсан.
Хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй ажилтан хүний нөөцийн хэлтэст гомдол гаргасан ч менежер уг асуудлыг үл тоомсорлож, олигтой хариу өгөөгүй талаар нийтэлсэн аж. Тус нийтлэл Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараагаар л “Алибаба” компани дотооддоо шалгалт хийхээ мэдэгдсэн. Тус хэргийн мөрдөн байцаалтын талаар Жинан хотын цагдаа нар мөн мэдээлсэн бөгөөд нийтлэлийг зохиогчийн хэлснээр хүчирхийлэл хэмээн тооцож мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.
(Эх сурвалж: Bloomberg)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.