ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Гвинейд үхлийн аюултай шинэ вирус илэрлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Алба, Гвиней улсын Засгийн газар Марбургийн вирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг албан ёсоор баталлаа. Тус вирус нь Эбола вирусийн шинж тэмдэгтэй ижил бүтэцтэй гэж үзэж байгаа аж. Мөн “КОВИД-19”-ийг үүсгэдэг коронавирусийн нэгэн адил амьтнаас хүнд халдварладаг юм байна.

Нэрийг нь дурьдаагүй нэгэн эрэгтэй долдугаар сарын 25-нд өвдөж, наймдугаар сарын 2-нд Гвиней, Либери болон Сьерра-Леоны хилийн уулзвар дахь Гукеду хэмээх хотын ойролцоох тосгонд шинэ төрлийн вирусийн улмаас нас барсан байна. Эрэгтэйг хумхаа өвчнийг эмчлэх аргаар эмчилж байсан ч ийнхүү нас барсан ба эрэгтэйн Эбола вирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Нас барсных нь дараа эд эсийн дээж авч шинжлэхэд түүний биед Марбургийн вирус байгаа нь батлагджээ.

Марбургийн вирусийг анх 1967 онд Германы Марбург хотод илрүүлж байсан түүхтэй. Халдварын эх үүсвэр нь эмнэлгийн туршилт хийх зорилгоор Африкаас авчирсан ногоон сармагчин гэгддэг. Өвчний 31 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барсан байдаг.  

Үүний дараагаар Марбургийн вирусийн дэгдэлт Судан, Кени, Ангол, Уганда, Өмнөд Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тус тус бүртгэгдэж эхэлсэн. Харин энэ удаа гарсан тохиолдол Баруун Африкт гарсан анхны тохиолдол юм.

Уг өвчний улмаас нас барсан түвшин 24-88 хувьтай байгаа гэнэ. Тус вирус нь хоол боловсруулах систем, төв мэдрэлийн системд нөлөөлдөг тул эчлэхэд маш хэцүү, ер нь эмчлэх боломжгүй гэгдэж байна. Тус вирусийн халдвар авсан эхний шинж тэмдэг нь коронавирусийн үндсэн шинж тэмдэгтэй нэгэн адил өндөр халуурах, толгой өвдөх, бие сульдаж ядрах юм байна.

Халдварын гол тээгч нь маш ховор тохиолдолд сарьсан багваахай гэж үздэг ба халдварыг ихэвчлэн эдгээр амьтдын сүрэг байрладаг агуй эсвэл орхигдсон уурхайд олборлолт хийсний дараа авдаг гэнэ.  

Марбургийн вирус нь хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг. Халдвар авсан хүний хүрсэн бүх гадаргуунаас халдвар авах эрсдэлтэй юм байна.

Марбургийн вирусийн улмаас нас барсан анхны тэг хавьтагчаас өөр хүн халдвар авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Гэсэн ч, халдвар илэрсэн Гукеду хотод ням гараг бүр олон хүнийг хамарсан том худалдааны зах ажилладаг тул  халдвар цааш тархсан байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байна. Үүнтэй уялдаад, ДЭМБ-аас халдварын эрсдлийн түвшинг Баруун Африкт өндөр харин Дэлхийн бусад оронд халдварын эрсдэл бага байгааг өнгөрсөн даваа гараг /2021.08.09/-т үнэлсэн байна.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал Мачидисо Моэти хэлэхдээ, Марбургийн вирусийн тархах боломжийг багасгахын тулд аль болохоор эрт үе дээр нь таслан зогсоох хэрэгтэй гэв.

Тэрбээр мөн “Гвинейн анагаах ухааны салбарынхан, эмч мэргэжилтнүүдийн хурдан шуурхай байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр сайшааж байна. Энэ мэтээр тархаж буй Эбола вирусийн халдварыг эмчлэх туршлагад суурилан тэдэнтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов.

ДЭМБ-ын тархвар судлалын 10 эмч аль хэдийн Гвинейд ажиллаж байгаа бөгөөд халдварын улмаас нас барсан иргэний гэр бүлийн гурван гишүүн болон түүнийг эмчилж байсан эмч, сувилагчид одоо байнгын хяналтанд байгаа аж. Өөр хүнд халдварласан эсэх, өөр хавьтагч байгаа эсэх тандах ажиллагаа эхэлсэн байна. Одоогоор Дэлхий дээр Марбургийн вирусийн эсрэг вакциныг хараахан боловсруулаагүй байгаа юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ дэлхийн баячууд янз бүрийн вирүс хөгжүүлэлт хийж тарааж хүн амыг цөөлөх бодлого �##�ь эртнээс явагдаж байсан. Энэ бол дөнгөж эхлэл гэж Билл Гэтес ам �##�дсан удаатай. Энэнээс хүчтэй нас бар�##�т ихтэй вирүс удахгүй дэлгэрнэ гэж хэлсэн нь ч үнэний ортой. Өндөр үнээр эрдэмтэд лабораторуудыг авж вирүс хөгжүүлэлт одоо ч хийгдсээр байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button