ЭРҮҮЛ МЭНД

Халдвартай иргэдийг эмчилж буй эмнэлгийн үйл ажиллагааг хянаж байна

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газраас зохион байгуулан нийслэлд Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж буй эрүүл мэндийн 52 байгууллагад дэмжлэгт хяналт хийгдэж байна.

Дээрх хяналтын хүрээнд 2021 оны 08 сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасгийн улаан бүсийн  үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасагт орны ачаалал харьцангуй багасаж, хүнд хүний тохиолдлын тоо буурсан, хэвтүүлэн эмчлүүлж буй иргэд эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл ханамжтай байлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button