Б.Мөнхбаатар: Барилгын материалын үнэ 40 хувиар өссөнөөс компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хурлаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын сайд нар танилцуууллаа. Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.
Тэрбээр: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцан ажиллах ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргалаа. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийд цогцоор нь бүтээн байгуулалт хийх ажлыг төлөвлөж байна. Урьдчилсан судалгаагаар энэ хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой гэж гарсан. Тээвэр ложистик, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн ажлын байрууд энэ хөндийд бий болно. Үүнтэй холбоотойгоор гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, түүнийг холбосон шугам сүлжээнүүд, замын шугам сүлжээ, дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Богдхаан төмөр замыг байгуулах асуудлыг хэлэлцэж байна гэлээ.
Мөн Хангай хотхоны иргэд Засгийн газарт гурван асуудал тавьсан. МКВ-ийн зөрүүний асуудлыг гаргаж ярьж байгаа. Баянсэлэнгийн БХБ-ийн сайд байхад Бэрэн компанийн барьсан хотхоны асуудлаар хууль хүчнийхэн тодорхой албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Түрээсэлж байгаад өмчлөхийг хүссэн иргэд олон байна. Гэхдээ ийм эрхзүйн акт байхгүй. Таны түрээсэлсэн мөнгийг урьдчилгаа 30 хувьд оруулах ямар ч боломжгүй гэлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
-Барилгын материалын үнэ өссөн. Үүнд яамнаас барьж буй бодлого юу байна.
-Долдугаар сарын байдлаар ипотекийн зээл 7000 гаруй хүнд олгосон. Барилгын материалын үнийн өсөлт ганцхан Монгол Улсад гарч байгаа юм биш. Олон улсад л гарч байна. Цементийн үнэ 4 хувиар, хөөсөнцрийн үнэ 92 хувь, арматур төмрийн үнэ 80 гаруй хувийн өсөлттэй гарсан. Нийт барилгын материалын үнэ дунджаар 40 гаруй хувиар өссөн. Найм, есдүгээр сард хэрхэн өсөх вэ гэдэг тооцоо гарна. Хувийн компаниудын ихэнх нь барилгын үйл ажиллагаагаа зогсоосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн хэмжээнд барилгын матери�##�ын үнийн өсөлт их байна. Ер нь барилгын матери�##� гэлтгүй бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна . яах ёстой юм бол оо
яг л ажлыг хийе гэвэл хийдэг л хүн байна.дарга болгон ажилруу ингэж шамдаж ороод байв�##� болж бүтэхгүй зүйл байхгүй л байгаан
шинэ хоттой болох нь дээ. асууд�##� болгоноо ингэж шийдэж гарц гарг�##�гаа гаргаад байв�##� ард иргэд бид чинь тайван л амьдрах юм байгаан шт
hangai hothonii irged arai dendnee. tureesnii munguu 3 huwid boduulna gedeg bj bolohgui asuudal
бүх зүйлийг тэр дор нь хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ бага багаар ургашилж л байна
хөшигийн хөндийн бүтээн байгуул�##�т яах аргагүй л ажил хэрэг болж байна. Нисэх бууд�##� нь баригдсан байхад ажил нь явна л гэсэн үг. Бичиг цаасны их ажил байдаг байлгүй дээ