
Умард Солонгосын зүгээс Өмнөд Солонгосыг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг дахин шүүмжиллээ. Энэ талаар Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чоль мэдэгдлээ.
“Сөүл АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэндээ харамсах болно. Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр Солонгосын харилцаанд “эргэлт хийх” боломжоосоо татгалзаж, дайсагнасан үйлдэл рүү шилжсэнд бид анхаарлаа хандуулах болно”.
Бид Сөүлд Америктай цэргийн хамтарсан сургуулилт хийнэ, хийхгүй гэсэн хоёр сонголт өгсөн.
Өмнөхийг эргэн сануулахад, үүнээс өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мөн л Сөүл Вашингтон цэргийн хамтарсан сургуулилт хийж байгааг хурцаар шүүмжилсэн.
Үүнтэй уялдаад, цар тахлын улмаас Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах Яамны төлөөлөгчид наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн баг бүрэлдэхүүн компьютерийн загварчлалын хэлбэрээр зохион байгуулна. Харин 16-26-ныг хүртэл команд-штабын хамтарсан сургуулилт хийх аж.
Хэдийгээр Умард Солонгос АНУ, Япон болон бусад олон улстай дипломат харилцаа тогтоогоогүй хаалттай орон хэвээр байгаа ч 2018 оноос эхлэн Дэлхийн олон гүрнүүдтэй улс төрийн шинэ харилцаа тогтоох оролдлогоо улам эрчимжүүлсээр байгаа юм.
Юуны өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгостой энхийн хэлэлцээ хийж эхэлсэн боловч өмнө нь 2013 онд хийсэн ийм оролдлого амжилтгүй болсон.
Хэдийгээр ОХУ 2016 онд БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээнд нэгдсэн боловч 2018 онд Оросын эрх баригчид Умард Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөг баталсан байдаг.
(Эх сурвалж: regnum)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.