СПОРТ

Дөрвөн аварга аймгийн цолтнуудад уналаа

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт болж байна.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд тавын даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон.

Харин тавын даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад уналаа. Мөн залгуулан улсын аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн арслан Төрболдод уналаа. Мөн Г.Эрхэмбаяр аварга унажээ. Ингэснээр өнөөдрийн барилдаанд зодоглосон дөрвөн аварга аймгийн цолтнуудад ээлж дарааллан унаж байна.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн

Ямар үхсэн үлиигээ хииж бөх барилдаж хэрүүл зодоон хиигээд морл уралдуулж хүүхдиин амь хөнөөж эрэмдэг зэрэмдэг болгоод байгаа юм төр минь анхаараач ээ ер нь ёс зүй энэрэх сэтгэлгүй шуналтай муухай чөтгөр шулам гэдэг нь бөхчүүд хурдан морьтонгууд гэдгииг харлаа ойлголоо хүндлэхээ болилоо зэвүүцлээ өөр яалгах гээд байна вэ

Холбоотой мэдээ

Back to top button