Нийгмийн

ЭЕШ | Сэжигтэй шалгуулагчийг тусгаарлах өрөө бэлдэж, хаягжуулжээ

НМХГ-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө.

Тэрбээр “Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ЭЕШ болно. ЭЕШ авах нийслэлийн 41 сургуульд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалт авах анги танхимд халдваргүйжүүлэлт хийж, ширээг 1.5-2 метрийн зайтай байрлуулсан байна. Мөн сэжигтэй шалгуулагчийг тусгаарлах өрөө бэлдэж, хаягжуулсан байна.

Сургуулиуд дараах зүйлийг анхаарч ажиллах хэрэгтэй

  • Шалгалтын байрны орох хэсэгт гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмал байршуулж, халуун хэмжигч бэлдэх
  • Шалгалтын байр ариун цэврийн өрөөнд гараа угаах саван байрлуулах
  • Чанарын шаардлага хангасан амны хаалт, ажлын хувцас бэлдэх
  • Шалгуулагчдын биеийн халууныг үзэж, амны хаалт зүүлгэх
  • Хэрвээ биеийн халуун 37 хэмээс дээш байвал тухай шалгуулагчийн мэдээллийг бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд мэдээлж, тусгай ангид оруулж шалгалт авна
  • Шалгалт авч байгаа багш, ажилчид амны хаалт зүүж, бээлий өмссөн байх
  • ЭЕШ-ын үеэр ангийн цонхийг нээж, агаар сэлгэлт хий
  • Хаалганы бариул, ариун цэврийн өрөө, шатны бариулыг цэвэрлэж хэвш гэсэн зөвлөмж өгсөн” хэмээв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button