Нийгмийн

ТОДРУУЛГА: Эмч, цагдаа болон алба хаагчдад ВАКЦИНЫ гуравдугаар тун хийж байна

Манай улс энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр коронавирусийн эсрэг вакцинуудыг хүлээн авч, 23-наас эхлэн иргэдээ вакцинжуулж буй юм. Харин өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд вакцины гуравдугаар тунг хийж байгаа аж. Уг мэдээллийн дагуу бид ЭМЯ-наас тодруулга мэдээлэл авлаа.

“Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн зорилтот бүлгийн иргэдэд гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр хийж байна. Гуравдугаар тунгаар Астразенека вакциныг хийж байгаа. Зорилтот бүлгийнхэнд эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын албан хаагчдад орох юм. Өндөр настнуудад гуравдугаар тун хийхгүй. Гуравдугаар тун хийж эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр 13:00 цагаас мэдээлэл хийнэ” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гунбаа
Гунбаа
8 сар 18, 2021 14:17

За одоо 3-р тун гэдэгээ болиул яасан юм . Яг батлагдсан вакцин дор хаяад 10жил туршилтын наад захын дүгнэлт гардаг гэж сонссон. Хөгжил буурай гээд байна уу , эсвэл монголчуудыг туршилтанд оруул гэсэн заавар өгөөд байна уу . Эмийн илүүдэл гэж юм байдаг шүү . Курс эмчилгээ хийсний дараа түр завсарлаж байгаад дараачын эмчилгээг хийдэгдээ .

Холбоотой мэдээ

Back to top button