Нийгмийн

ТОДРУУЛГА: Дельта вирус илэрч буй аймгуудад ЭЕШ хуваарийн дагуу явагдана

Нийслэлээс гадна Баян-Өлгий, Завхан, Ховд, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймагт дельта вирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Дельта вирусийн тохиолдол орон нутагт олноор бүртгэгдэж буйтай холбогдуулан бид Боловсролын үнэлгээний төвөөс тодруулга мэдээлэл авлаа. Учир нь маргааш буюу наймдугаар сарын 19-нд Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж буй юм.

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн төлөөлөгч “Дельта вирус илэрч буй аймгуудад ЭЕШ хуваарийн дагуу явагдана. Харин ЭЕШ болох өдрүүдэд коронавирусийн халдвар авч, эмнэлэгт болон гэртээ тусгаарлагдаж буй сурагчдаас есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд шалгалт авна. Шалгалтын даалгаврыг өөрчилнө. Энэ жил 40400 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байгаа” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button