НИЙГЭМ
Согтуу нөхөртөө шанаадуулсан эмэгтэй амиа алдсан гэв
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд нөхөртөө зодуулсан эмэгтэй ухаангүй болж, эмнэлгийн тусламж дууджээ. Улмаар үзлэг хийхэд тухайн эмэгтэй амьсгал хураасан байсан аж.
Тодруулбал, тус тоотод суух 37 настай Э нь согтуурсан үедээ эхнэр Г-гийн баруун шанаанд алгадаж амь насыг хохироосон байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.