НИЙГЭМ
Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл маргааш хаагдана
Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж буй. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын 16-нд эхэлсэн цахим бүртгэл маргааш /2021.08.25/ хаагдах аж. Өчигдөр /2021.08.23/-ийн байдлаар шинээр элсэх 40 мянга гаруй сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.
Эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар орж бүртгэлээ баталгаажуулахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.