Суудлын автомашин осолдож, жолооч нь амиа алджээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар багийн “Баянбулаг” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан автомашинууд авто замын зорчих хэсэгт осолдсон, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өнгөрөгч наймдугаар сарын 24-ний өдөр бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 10:47 цагт очиж Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Тоёота Королла” загварын суудлын автомашин, Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-30” загварын суудлын автомашинууд осолдож “Тоёота Королла” загварын суудлын автомашины жолооч /тус аймгийн харьяат иргэн М /38 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 6 минут ажиллан цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид хүлээлгэн өгчээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.