Нийгмийн
Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан маргааш нөгөөдөр хоёр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах аж. Тодруулбал эл өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг “Автомашингүй гудамж” болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон байна.
Бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах аж. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.