Нийгмийн
ТОДРУУЛГА: Номын баярын тов гараагүй байна

Нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баяр есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болно гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд байна.
Иймд бид “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаас номын баярын тов гарсан эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Есдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ есдүгээр сарын 10-12-ны хооронд хийх эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хуралдаж байна. Эцсийн шийдвэр Лхагва гарагт гарна” хэмээв.
Номын баяраар зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг билээ. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.