НИЙГЭМ
Айлд цагаан идээ хүргэхээр гарсан иргэн сураггүй алга болжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газарт иргэн Ц гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болжээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сэтгэцийн өөрчлөлтэй 45 настай иргэн Ц -ыг Өлзийт сумын Ёлын-Ам багийн “Өвөр баянт”, “Баянгийн-Ар”, “Намийн даваа”, “Нарийн гол” гэдэг газар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоожээ. 09.01-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.