ДЭЛХИЙНийгмийн

Ж.Байден байгалийн гамшигт өртсөн мужуудад тусламж үзүүлэхийг тушаав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2021.09.01/ шуурга, үерийн улмаас хохирол амсаад байгаа Хойд Дакота, Миссури мужуудад холбооны тусламж үзүүлэх тухай зарлиг гаргав. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Америкийн эрх баригчид эдгээр мужуудад “байгалийн томоохон гамшиг нүүрлэлээ” хэмээн мэдэгдээд холбооны хэд хэдэн газарт сэргээн босголтын ажил явуулахын тулд тусламж үзүүлэх үүргийг холбогдох газарт өгсөн байна.

Дээр дурьдсан хоёр муж хоёулаа өмнө нь хар салхи, шуурга, үерийн улмаас хохирол амсч, эвдэрч сүйдсэн. Миссури мужид мөн хар салхи дэгдсэн билээ.

Ж.Байдений зарлигт АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам, Холбооны Онцгой Байдлын Газраас байгалийн гамшигт өртсөн бүс нутгуудын төрийн байгууллагуудад тусламж үзүүлэх тухай тусгажээ.

Наймдугаар сарын 31-нд АНУ-ын Виржиния мужийн эрх баригчид “Ида” хар салхины улмаас онц байдал зарласан юм.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button