Нийгмийн

Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахдаа юу асуух вэ

Таны хүүхэд сургууль цэцэрлэгтээ явах дуртай болохын тулд та өөрийнхөө зүгээс сургууль цэцэрлэгтэй холбоотой эерэг холбоог бий болгох чухал. Харин аав ээжүүд сургууль цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:

  • Багш нь зодсон уу? Загнасан уу?
  • Хүүхэд зодсон уу? Дээрэлхсэн үү? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг.

Ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг / бид хүүхэдтэй тэр бүр их цаг өнгөрүүлэх боломж хомс тул энэ үеийг хүүхэдтэй харилцах харилцааг дотно болгоход ашиглаарай/.

Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:

  • Хамгийн-хамгийн. Өнөөдөр #ямар_тоглоом хамгийн гоё байсан бэ? /ямар хичээл, ямар багш гэх мэт/.
  • Хэзээ хамгийн их #баярласан бэ? /гунигласан, гайхсан, уурласан,айсан,догдолсон… /
  • Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
  • Оновчтой байсан уу?
  • Юу хийж болох вэ? /та өөр аргуудаас зааж өгөөрэй
  • Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ? Яагаад талархсан бэ?
  • Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?
  • Өнөөдөр багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Гэртээ очиж байгаад харуулаарай
  • Өнөөдөр найзаасаа #шинэ_зүйлд суралцсан уу? /үсрэх, бүжиглэх, уучлалт гуйх, гадаад үг, мэдэхгүй зүйлээ асуухаасаа айхгүй байх/
  • Өнөөдөр идсэн хоол амттай байсан уу?
  • Өнөөдөр юу хэцүү байсан бэ? /Хэцүү зүйл хийх тусам чи илүү ухаантай болжбайгаа болохоор чамаар бахархаж байна/
  • Өнөөдөр алдаа гаргасан уу? Энэ алдаанаасаа юу суралцаж болох вэ?
  • Өнөөдөр хэнтэй хамт #тоглосон бэ? /хичээлээ хийсэн, ярилцсан.../Та юун дээр илүү төвлөрнө. Тэр зүйлийг хүүхэд илүү их хийнэ.

Эх сурвалж: Сэтгэл зүйч Г. Хулан

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button