Нийгмийн
Нийт халдварын 19,6 хувийг хүүхэд эзэлж байна

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдэгдлээ хийлээ. Уг мэдэгдлийн үеэр хүүхдийн халдварын талаар Эрүүл Мэндийн Яамны Тандалт судалгааны албаны дарга Л.Энхсайхан хэлэхдээ,
“Нийт халдварын 19,6 хувийн хүүхдийн халдвар эзэлж байна. Үүний дийлэнх хувийг 5-11 насны хүүхдийн халдвар эзэлж байна. Тэгэхээр энэ нь вакцинд хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүд эрсдэлтэй байгааг харуулж байгаа юм. Нийтдээ, 46,402 хүүхэд халдвартай байна. Үүнээс Улаанбаатар хотод 70,4 хувийг эзэлж байгаа бол гадаад улсаас 0,2 хувь нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Харин үлдсэн хувь нь хөдөө орон нутгийнх” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.