Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Анхаар: Нойр булчирхай дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг

Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, ходоодны үйл ажиллагаанд оролцдог. Тэгвэл сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрчимтэй нэмэгдэж байгаа байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдэд давамгайлах болсон нь анхаарах ёстой өвчлөлийн нэг болоод буй.

Хэрэв та:

  • Өөх тостой шарсан хуурсан бэлэн, хоносон хоол иддэг бол
  • Хоолны дараа хийжүүлсэн ундаа уудаг бол
  • Хэт их ба хэт бага иддэг бол маргааш, сарын дараа магадгүй хэдэн жилийн дараа энэ өвчнөөр өвдөх магадлалтай юм. Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүйг хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм.

Олон хүмүүс нойр булчирхайн шинжилгээ нь хэвийн хэр нь өвдөөд байна гэдэг. Дэлхий даяар нойр булчирхайг эрт үед нь, баттай оношлох арга нээгдээгүй. Нойр булчирхайн гол шинжилгээ болох Амилаза, Липаза гэх хоёр шинжилгээгээр тодорхойлогддог ч, энэ нь зөвхөн хоёрхон тохиолдолд муу гарна.

  • Хурц үрэвсэл илрээд, 24-48 цагийн дотор шинжилгээ өгвөл,
  • Хорт хавдар болоод найдваргүй болсон үе буюу 6 сарын дараа үхнэ гэсэн энэ хоёр тохиолдолд нойр булчирхайг оношилно.

Хурц үрэвсэл нь архаг үрэвсэл болдог, архаг үрэвсэл нь хорт хавдар болдог.

Нойр булчирхайн архаг үрэвслийг, өөрөө оношлоё гэвэл, хамгийн гол шинж тэмдэг нь:

Аюулхай орчим өвдөх ба тэр нь нуруу руугаа нэвт хатгаж байгаа мэт өвдөхөөс гадна эвгүй хоол идсэн үед шууд гүйлгэнэ. Бас өтгөн чинь тослог харагдаад байвал, нилээн хүндэрч байгаагийн шинж. Архаг үрэвссэн, хавдрын үед өтгөн тослог гарч ирдэг.

Ямар хүн нойр булчирхайн асуудалтай болох вэ?

  • Архи их уудаг хүн
  • Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүн
  • Өдөрт хүн 3 хооллодог. Тэгвэл хоолны хооронд өдөрт 2-оос дээш удаа чихэр боов зууш гэх мэт  иддэг хүн гэх мэт
  • Архаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй.
  • Ерөнхийдөө малын өөх тосноос болж өгвөл татгалзах хэрэгтэй. Бас махаа бага хэмжээтэй. Гурилаас илүү будааг түлхүү ид.
  • Мөн ходоодыг цочроох хоол хүнс муу гэж байгаа.
  • Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй. Бас нэг дор чихэрлэг зүйлс их идэх гэх мэт...
  • Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин. Сүүлийн үед маш их залуучууд энэ өвчнөөр өвддөг болсон байна. Буруу хооллоод байвал 10 жилийн дараа асуудалтай болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2024 09:20

дураараа чхаа ,нийтлэхээ болино уу

Douce Dame Jolie
Douce Dame Jolie
7 сар 7, 2024 09:00
Reply to  Зочин

Уншиж чаддгүй юмуу м@л

Зочин
Зочин
7 сар 6, 2024 12:47

Хэрэгтэй зөвлөгөөг маш ойлгомжтой товч тодорхой өгчээ, Маш их баярл�##�аа....

Зочин
Зочин
7 сар 6, 2024 12:57

Зураг нь нойр булчирхайн зураг биш ходоодный зураг байна !

Зочин
Зочин
7 сар 6, 2024 13:02

Яагаад гэвэл ид з�##�уудаа з�##�уу монголчууд өлөн явж явж гэнэт нэг дор нэг удаа иддэг. Эсвэл хоолны хатуу дэглэм сайн дураараа бариад өөрийгөө чанг�##�ж хэмнэл �##�дуулдаг. Эмнэлэгт шинжилгээ хэзээ ч 24-48 цагийн дотор хийгддэггүй. Эмч нь оронгуут шинжилгээ бичиж өгч чадах ч эмч дээрээ орох цаг авахад нэг сарын дараа цаг олддог. Тиймээс улсын даатг�##�тай хүн даатг�##�аараа хувийн эмнэлэгт бас үзүүлэх эрхтэй болчихвол арай хурдан цаг авах боломжтой. Одоо бол дунджаар 2-оос 4 долоо хоногийн дараа цаг олддог. Өнгөрсөн хойно нь хийсэн шинжилгээ гайгүй гарна. Ингээд худ�##� онош тогтоно. Энэ нь яагаад шинжилгээгээр зүгээр гарсан хэр нь бодит байд�##� дээр өвдөөд байдгийг тайлбарлах уу ?

Зочин
Зочин
7 сар 6, 2024 21:23

Энэ эмч нар нэг тийм хэцүү хүмүүс болчихжээ ард иргэдийг нэг өдөр ч тайван байлгахгүй да�##�гавар авсан юм шиг цаг үргэлж айлгах төлөвлөгөө зохиож байх юмаа. Хэн ч хэзээ ч үхэж болно түүний наана хүмүүсийн сэтгэл зүрхээр бүү тоглохдоо ЭМЧ НЭР ЗҮҮСЭН НӨХДҮҮДЭЭ. ХҮНИЙ БИЕ ЧИНИЙ БОЛОН ТА НАРЫН ХЭЛСЭН ЭЭР ТИЙМ Ч АМАРХАН ҮХДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ИЛААРШУУЛАХ БҮРЭН ТОМ АГРЕГАТ ГЭЭД БОДЧИХ ДУРАА БҮҮ ДОНГОСОЖ БАЙ

Холбоотой мэдээ

Back to top button