Нийгмийн
Н.Алтанцэцэг: Хичээсэн ч харамсалтай нь амжилт үзүүлж чадсангүй

“Токио-2020” зуны паралимпын наадамд оролцсон манай баг, тамирчид эх орондоо ирлээ. Эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдсан Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Бразилын бөхтэй барилдаж ялагдсанаар V байрт шалгарсан юм. Тэрбээр сэтгэгдлээсээ хуваалцлаа.
"Хичээсэн боловч харамсалтай нь амжилт үзүүлж чадсангүй. Гэхдээ 2024 оны паралимп ойрхон байна. Одооноос бэлтгэлээ уйгагүй базааж, заавал амжилт үзүүлэх болно” гэв.
Н.Алтанцэцэг нь 2018 ны Жакарта Азийн паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж байсан удаатай. Түүнчлэн 2014 оны Инчоны Азийн паралимпын наадмын аварга нэгэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.