НИЙГЭМ
Энэ сарын 15-наас халаалт ирнэ
Ирэх есдүгээр сарын 15 буюу ирэх лхагва гарагаас эхлэн орон сууц, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт ирэх тухай Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлжээ.
Өнгөрөгч долдугаар сарын 5-наас эхэлсэн дулааны шугам шинэчлэлтын ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна.
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил ирэх есдүгээр сарын 15 дуусах аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.