С.Амарсайхан: Зохион байгуулалт муугаас ХӨСҮТ-д шинжилгээний ачаалал үүсч байна

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.09.09/ ХӨСҮТ-д ажиллаж байна. Өглөө 08.30-аас 11:00 цаг хүртэл иргэд ХӨСҮТ-ийн хашаанд дугаарлаж, урт дараалал үүсгээд байгаа аж. PCR шинжилгээ өгөхөөр сайн дураараа ирсэн иргэд өглөөний 06.00 цагаас эхлэн дугаарлажээ. Тэдний ихэнх нь ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн, эмнэлэгт хэвтэх шалтгаантай, гадаад руу явах зэрэг шалтгаанаар ирж 2-3 өдөр ирж дугаарлаж буйгаа Шадар сайдад хэлж байна. Харин ХӨСҮТ-ийн эмч нарын зүгээс "Шинжилгээ авах цэгийн ачааллаа дийлэхгүй байна. Ойрын хавьтал болсон иргэдээс үнэгүй шинжилгээ авч байгаа учраас ачаалалтай байна. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүн заавал шинжилгээ өгөх шаардлагагүй" гэв.
Харин Шадар сайд С.Амарсайхан "Та нар иргэдэд мэдээллээ сайн өг. Өөрсдөө гарч ирээд зохион байгуулалтаа сайжруул. Иргэдийг шөнөжин, өдөржин дугаарлуулж хүндрүүлж болохгүй. Давхар явуулын цэг гаргаад шуурхай ажиллах хэрэгтэй" гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөл хорионы үеэр 3-4 сард ХӨСҮТ олон мянган хүнд шинжилгээний бичгийг хуурамчаар хийж, олон халдвартай хүмүүст халдваргүй гэсэн бичиг гаргаж өгөн, өндөр ашиг олцгоосон байдаг. Ингээд цөөхөн байсан халдварыг хөдөө хотгүй тарааж, өнөөдрийн байдалд хүргэсэн. Түүнийхээ төлөө ХӨСҮТ-ийн дарга, лабораторийн эрхлэгч, эмч нар шоронд суух ёстой байтал дахиад л хөл хорио яриад сууж байна. Ийм байдалд оруулсан сайд ч бас суудлаасаа зайлах ёстой.