ДЭЛХИЙНийгмийн

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын пуужин хөөргөсөн асуудлыг хэлэлцэнэ

Пхеньян саяхан Японы тэнгист хоёр ч шинэ баллистик пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралдаан хийхээр төлөвлөөд байна. Энэ талаар дипломат эх сурвалжаас иш татан “AFP” мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хуралдааныг Эстони, Францын дипломатууд анх санаачилсан аж. Хэлэлцүүлгийг хаалттай хаалганы цаана хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ мэдэгдэж байгаагаар дөрвөн ч удаа пуужин харвасан. Есдүгээр сарын 13-нд Пхеньян алсын тусгалтай хоёр пуужингийн туршилтыг амжилттай хийснээ зарласан. Энэ талаар есдүгээр сарын 15-нд Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдсэн. Японы Засгийн газар Умард Солонгосын эрх баригчдын үйлдлийг “манай улсын болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд заналхийлж буй аймшигт үйлдэл” хэмээн нэрлэсэн.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button