СПОРТ
“Э.Цэндбаатар, О.Тулга нарын халз тулааныг ирэх сарын 3-нд хийнэ”

Монголын боксын холбоо Э.Цэндбаатарыг дэлхийн аваргын сорилгод оруулах болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр,
“2018 хүн Э.Цэндбаатарыг оролцуулж өгөөч гэж гарын үсэг цуглуулж бидэнд ирүүлсэн. Ийм нөхцөл үүсч давлагаа гарсан учраас бид яаралтай хуралдлаа. Э.Цэндбаатар болон О.Тулга нарын хооронд тулаан явуулъя гэж цахимаар болон биечлэн хэлэлцэв.
Олон улсын боксын холбооны дүрмээр тэмцээнийг явуулж нийт гурван минутаар гурван үе тулааныг хийлгэнэ. Маш хатуу явуулах бөгөөд жинг 60.0 кг дээр хатуу цензурлэж шүүнэ.
О.Тулга Москва хотод тэмцээнтэй яваа учир ирэх сарын 03-ны өдөр Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явуулах болно. Түүнтэй цахимаар ярьж бас зөвлөлдсөн. Хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ боксын хороог өөрчил! Үлгэр жишээ болж дүү нараа удирдан залах ёстой ах нь бэртэл гэмтэл авсан тамирчдынхаа эмнэлэгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан хувьдаа гулгуулаад хэл ам гараад хэрэг бишдэхээр ХЗДХСайдын ивээлд багтахын тулд ерөнхийлөгчөөрөө залж цар тахлын үеийн хуулийг зөрчин 130 хүнийг цуглуулсан нь энэ хэргийн эх үүсвэр. Овоо босгоогүй бол… гэдэг шиг энэ бүх будлианд ашиг сонирхолын асар их зөрчил бгаа, ах нарын тавьсан уриханд гэнэн цайлган жаалхүү л орчихсон. Цэндбаатараа үзүүлээд өг өө
шууд дамжуулах хэрэгтэй,маш сайн шүүгч нараар шүүлгэх,мбх-ны наад олгиарх новшнууд чин яаж ч мэднэ шүү.сэтгүүлчид очих хэрэгтэй Лодой очорой.жийф сервисын Мөнхэрдэнэ ч гэсэн очоорой луйварчид юу ч хийж мэднэ шүү.
Албан тушаалаа ашиглаж хүний хувь заяагаар тоглож, захиалгат хорчингуудаар архи өгч зодуулж, бие сэтгэлийн дарамт учруулчихаад одоо болохоор тэмцэлдүүлж болох юмуу, шууд тэмцээнд явуулмаар юм. Одоо тэгээд хэдэн шүүгч нараа дарамталж байгаад бүүр доош нь хийх байхаа. Жин үзэхэд илүү дутуу 1 грамм ч байж болохгүй гэх ухааны юм зурагтаар ярьж бнлээ, аягүй бол тоглуулахгүй байх шинжтэй юм зохион байгуулагч нар нь яриад л байнлээ...