Нийгмийн

“Ойд алдсан гал нэг секунтэд хоёр метрийн талбайг шатаадаг”

"Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян өнөөдөр /2021.09.17/-өөс эхэлж буй. Улмаар нэг сарын хугацаанд ойн түймрээс сэргийлэх нөлөөллийн ажил үргэлжлэх юм. Тус аяныг Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Мэдээллийн үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр: 

"Самар түүх, аялал зугаалга, хашааны шар өвсөө шатаах зэрэг санамсаргүй үйлдлээс ой хээрийн түймэр их гардаг. Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн. Иймд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн газар, НОБГ зэрэг газрууд энэхүү аяныг зохион байгуулж байна. Ойд гал алдсан бол нэг секундийн дотор хоёр метрийн талбай галд өртдөг. Иймээс иргэдийг ой хээрийн түймрээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button