Нийгмийн
ЦЕГ: Н.Төгсцогт, З.Шинэчагтга нар хоорондоо зодолдсон гэх гомдол, мэдээлэл ирээгүй

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, Ширэн бээлий клуб, Zorky MMA багийн холимог тулаанч З.Шинэчагтга нарыг зодолдсон гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Тодруулбал өнгөрөгч есдүгээр сарын 18-ны өдөр тэднийг архидан согтуурсан үедээ нэгэн цэнгээний газрын гадна зодолдсон нь камерын бичлэгт үлдсэн гэгдэж буй. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад
"Н.Төгсцогт, З.Шинэчагтга нар зодолдсон гэх асуудлаар ямар нэг өргөдөл, гомдол иргэнээс амаар болон бичгээр ирүүлээгүй байсан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зодолдвол зодолдоно биздээ
Zaaval zodoldsn blgx gd. Xunii muu uzx gxiin orond uuriinxu amidraldaa sanaa tavibl taarn. Geree tseverle xashaa xoroogoo ynzal xogoo tuu xuviin ariun tsevree saxi gd olon ajil bmaariin.