З.Шинэчагтгын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэнэ

Холимог тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.03.25/ хэлэлцэж, түүний хэргийг ахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулахад /2025.01.30/ өдөр З.Шинэчагтгад анхан шатны шүүхээс бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож байсан.
Гэсэн ч З.Шинэчагтагад торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээд шатны прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Тодруулбал, дээд шатны прокуророос "З.Шинэчагтага нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт удаа дараа холбогдож, гэм буруугаа ухамсарлахгүй эл төрлийн гэмт хэрэг үйлдсээр байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах"-аар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг.
Иймд дээд шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ял авах нь дээ
Удаа дараа бол болохгүйшт чангын шоронд явуулчихаа наадахыг чинь хулгайч нар хүн болгоно.
Ohin bolno shtee hudalaa baagii
Бас л дайчин з�##�уу, төрх бол ганган шүү
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Чад�##� авяасаа гаргах ёстрй газраа гаргаж даруу төлөв байх хэрэгтэй.
З�##�уу насны омогшилоор ард түмнийг таарсан газраа цохиж унагаад байв�##� ЧИ ӨӨРӨӨ Л ХОХИРНОДОО.