
Цөмийн зэвсгийг устгах олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш өөрийн “Твиттер” хуудсандаа холбогдох мэдэгдлийг нийтэлжээ.
“Дэлхий даяар 14 мянга орчим цөмийн зэвсэг хадгалагдаж байна. Хүн төрөлхтөн цөмийн зэвсэгт өртөн устахад тун ойрхон хэвээр байна” хэмээн Гутерриш мэдэгдлээ.
Тэрбээр Дэлхийн хамтын нийгэмлэгт боломжтой бүх цөмийн зэвсэгийг устгахыг уриаллаа.
“Цөмийн зэвсэгийн мөргөлдөөний үүлийг үүрд хөөж, цөмийн зэвсгийг устгаж, итгэлцэл, энх тайванч шинэ эрин үеийг нээх цаг ирлээ” хэмээн Гутерриш онцлов.
Антониу Гутерриш “Твиттер” хаяг (@antonioguterres) 2021 оны есдүгээр сарын 26
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.