Нийгмийн

Хөвсгөл аймагт элэгний хавдар тайрах анхны мэс заслыг амжилттай хийжээ

Хөвсгөл аймагт элэгний хорт хавдар тайрах анхны мэс засал хийжээ.

Тодруулбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн дэд захирал Ч.Энхболд Хөвсгөл аймагт очиж, хавдар бүхий элэгний баруун дэлбэн тайрах мэс заслыг амжилттай хийсэн байна. Энэхүү мэс засалд Б.Түвшин эмч оролцжээ.

Тэрбээр Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмчээр ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар хоймор нутагт ажиллаж буй юм.

Түүний хувьд хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах боломжийг бий болгох зорилго өвөрлөн очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт ХСҮТ-ийн эмч, найз Б.Одбаярын хамт хөхний хорт хавдартай эмэгтэй мэс засал хийсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button