Нийгмийн
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тонн нүүрс тутамд нэг мод тарих зорилт тавьжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тонн нүүрс тутамд нэг мод тарих зорилтыг "А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан байна. Энэ талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “ЭТТ ХК тонн нүүрс тутамд 1 мод тарих зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөр 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод таригдаж, ногоон зурвас бүхий газрууд бий болж, цөлжилтийг багасгах зорилт биелэгдэнэ” хэмээжээ.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.