Нийгмийн
Дэлхийн 28 орноос монгол хүүхдүүд Монгол хэл, зан заншлаа онлайнаар суралцаж байна
“Унага” онлайн сургалтын төв нь өдгөө дэлхийн 28 оронд амьдарч байгаа хүүхдүүдэд Монгол хэл, Монгол ахуй, зан заншлын хосолсон онлайн сургалт явуулж байна.
Тодруулбал, Монгол хэл, Монгол ахуй, зан заншлын хичээлийг Монгол, Англи, Япон, Солонгос хэлний орчуулгатайгаар онлайнаар амжилттай зааж сургадаг аж. Нийт 25 багш, ажилтантай бөгөөд Монгол, АНУ, Хятад, Солонгос улсад ажиллаж амьдардаг гэнэ.
Ташрамд сонирхуулахад, энэхүү сургалтын төв нь анх АНУ-аас үйл ажиллагаагаа эхэлж байжээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.