
Японы Гадаад Хэргийн сайд асан Кишида Фүмио эрх баригч намын даргаар сонгогдсон тул шинэ Ерөнхий сайд болно
Гадаад Хэргийн сайд асан Кишида Фүмио хоёр дахь шатны санал хураалтын дүнгээр Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын шинэ даргаар сонгогдож, шинэ Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо.
Хоёр дахь шатанд Кишида болон тус улсын вакцинжуулалтын ажлыг хариуцсан Захиргааны Шинэтгэлийн сайд, өмнө нь Гадаад Хэргийн сайд, Батлан Хамгаалахын сайдаар ажиллаж байсан Коно Тароо нар намын даргын албан тушаалд өрсөлдсөн.

Эхний шатны дүнгээр Японы Гадаад Хэргийн сайд асан Кишида Фүмио нэг саналын зөрүүтэйгээр тэргүүлж байсан бөгөөд түүнд 256 санал, Коно Тароод 255 санал өгчээ. Хоёр дахь шатанд Кишида 249 хүний санал авсан байна. Парламентын гишүүд болон мужийн намын хорооноос найман саналын хуудас, ингээд түүнд нийт 257 саналын хуудас цугларсан байна.
Коно Тороо парламентын гишүүдээс 131 санал, орон нутгийн хороодоос 39 саналын хуудас, нийтдээ 170 санал авчээ.

Либерал Ардчилсан Намын даргын албан тушаалд эхний шатанд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн: Гадаад Хэргийн сайд асан Кишида Фүмио, тус улсын вакцинжуулалтыг хариуцсан Захиргааны Шинэтгэлийн сайд, өмнө нь Гадаад Хэргийн сайд асан мөн Батлан Хамгаалахын сайдаар ажиллаж байсан Коно Тароогаас гадна хоёр ч эмэгтэй нэр дэвшин өрсөлдсөн. Анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болж эцгийн эрхт ёс ноёрхсон Японы түүхэн уламжлал эвдэгдэх нь гэсэн шум нэлээд шуугиан тарьсан.
Ерөнхий сайдын нэрийг тодруулах санал хураалт аравдугаар сарын 4-нд тус улсын Парламентын чуулганаар шийднэ.
(Эх сурвалж: nippon.com)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.