Э.Бат-Үүл: Би хотын дарга байхдаа МАН-ын цуглаанд зориулан талбайг чөлөөлж өгдөг байлаа

Ардчилсан нам өчигдөр жагсаалын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас Ардчилсан намыг жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг гардуулсан. Гэсэн ч УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр буюу өнөөдөр 11:00 цагаас “Одоо боллоо” хэмээн жагсахаар болжээ.
Жагсаал зохион байгуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас шаардсаны дараа УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хөөрхий, манай намын маргаашийн цуглааныг хийлгэхгүй гэж Талбай дээр элдэв саад хориг босгох юм. Би хотын дарга байхдаа МАН-ын цуглаанд зориулан талбайг нь чөлөөлж, цагдаа маань угтаж үйлчилдэг байсан. Ардчилсан үзэлтэй дарга иргэдийнхээ эсэргүүцэл,цуглаанаар бахархдаг юм шүү дээ”гэжээ.
Мөн тэрбээр талбай дээр жагсаж буй АН-ын гишүүн Д.Монголхүүг өчигдөр баривчилсантай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр гурван цагийн өмнө өөрийн цахим хуудаснаа “Би хотын дарга байхдаа, намайг огцруулах шаардлага тавьсан МАН-ын цуглаан, жагсаалыг нийслэлчүүд болон гадаадынханд харуулан ардчиллаа гайхуулдаг байв. Сумъяабазар хэзээ тийм хотын дарга болох бол? Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн иргэнийхээ гар хөл хугалаад л” хэмээн бичжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүл дарга маань ажлыг хийх шиг л болсон доо. Одоо улаанбаатар буцаад хог дээр үсэрсэн.
Үүл ийм л хүндээ.