Нийгмийн

“Улаанбаатар” кино наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болно

Монголын үзэгчдэд дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг хүргэж, уран бүтээлчдийн чадавхыг нэмэгдүүлэх  зорилготой  “Улаанбаатар” Олон Улсын Кино наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болох гэж буй.

Өнгөрсөн хугацаанд олон улсын наадмуудад шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн нийт 132 шилдэг киног танилцуулан, 30000 гаруй үзэгчдэд толилуулж, давхардсан тоогоор 1100 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхыг дээшлүүлсэн байна.

Энэ жилийн кино наадмаар Орос, Франц, Герман, Иран, Малайз, Тайланд, Финланд, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 11 улсын 15 бүрэн хэмжээний шилдэг кино уран бүтээлийг танилцуулах аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button