НИЙГЭМ

Хот руу түүхий нүүрс тээвэрлэхийг хянаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон юм. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хяналтын цэгийг ажиллуулж буй.

Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид  түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхээс гадна байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, амьтан, амьтны гаралтай түүхий эд зэрэг байгаль орчны хяналт, мөн элс, хайрга, дайрга зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтэд байнгын хяналт тавьж байна.

Энэ хүрээнд Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулах боломжтой замуудад ажиллах дөрвөн явуулын ажлын байрыг хүлээлгэн өгсөн юм. НМХГ, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулж компьютер, принтер, зургийн аппарат, камер, халаагч төхөөрөмж зэрэг шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангажээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, Дархан уул аймгаас түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал зургаан уут зэрэг зөрчлүүдийг  илрүүлсэн байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button