СПОРТ

О.Тулга: Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй талаар би юу хэлэх вэ дээ

Өнөө жилийн боксын ДАШТ-д Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга нарын ялсныг оролцуулахаар Монголын боксын холбоо шийдвэрлэсэн билээ. Улмаар тэдний тулааныг өнөөдөр хийхээр болсон юм. ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар өнөөдөр жингээ үзүүлээгүй учир тулааныг цуцлаж, О.Тулгыг ДАШТ-д оролцуулахаар болсон.

О.Тулга “Би Эрдэнэтэд өчигдөр ирсэн. Өчигдөр нэг бэлтгэл хийгээд жиндээ орсон. Би есдүгээр сарын 6-наас хойш жингээ барьж байгаа. Надад ядралт нэг их мэдэгдэхгүй байна. Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй, ирээгүй талаар би юугаа хэлэх вэ дээ. Ямар нэгэн асуудал байсан юм байлгүй. Мэдэхгүй.

ДАШТ-д анх удаа оролцохоор боллоо, баяртай байна. Би боксоор найман жил хичээллэж байна. Есдүгээр сарын 6-нд би сорил тэмцээнд ялж, ДАШТ-д оролцох эрх авсан. Ер нь нэлээд саад бэрхшээл тулгарлаа. Өнөөдрөөс ДАШТ-ий бэлтгэлдээ гарна.

Би сорил тэмцээнээс ДАШТ-д оролцох эрх авсан байсан. МБХ Э.Цэндбаатартай тулалдуулах шийдвэр гаргахад би яг тэмцээнд оролцох гээд хойш хөрш рүү явж байсан. Москвад очсоныхоо дараа сайн мэдсэн. Армийн ДАШТ-ий дараа О.Гантулга багштайгаа ярилцаж, МБХ-ны шийдвэрийг дагахаар шийдсэн.

ДАШТ-д өрсөлдөх өрсөлдөгчдөө судалж байгаа. Мэдээж медаль авахын төлөө бүхнээ дайчлан, хичээнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2021 15:00

Чиний буруу юу байхав. Тамирчны ёс зүйгээ сайн сахиарай, саяхан болж өнгөрсөн үйл явдлуудаас сургамж авсан байх. Эрхэм дүүд спортын өндөр амжилт хүсье. Ийм үед чи чадах ёстой шүү, дахин амжилт

Холбоотой мэдээ

Back to top button