Нийгмийн
ҮЙЛ ЯВДАЛ: “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” мэдээлэл хийнэ
Аравдугаар сарын 7-нд болох үйл явдлын тойм:
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- 12:30 цагт Монгол бөхийн өргөөнд Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үндэсний Харваачдын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Үндэсний холбоод нь Монгол Улсын биет бус өвийг хадгалан үлдээх, Монгол наадамд зөвхөн Монгол адууг уралдуулах талаар санал нэгдэж мэдээлэл хийнэ.
- 13.00 цагт НОК-оос коронавирустэй тэмцэх ажил, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, мөн зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар өөрийн байрандаа мэдээлнэ.
- 14.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 93116060













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.