
ОХУ-ын коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн 2,5 сая тунг Мексик улсад нийлүүлсэн талаар Мексикийн “BIRMEX” эмийн компани ням гараг /2021.10.17/-т “Твиттер” хуудсандаа мэдээлжээ.
Есдүгээр сарын 26-нд “BIRMEX” компани “Спутник V” вакциныг 900 мянган тунгаар, есдүгээр сарын 16-нд вакцины хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн дахин 1,15 сая тунг, харин 200 мянган тунг есдүгээр сарын 13-нд хүлээн авсан гэдгийг зарласан.
Мексик улсын нутаг дэвсгэр дээр нэмэлт эмнэлзүйн туршилт хийлгүйгээр хурдасгасан процедурын нэг хэсэг болгон оросын “Спутник V” вакциныг энэ оны хоёрдугаар сарын 3-нд албан ёсоор бүртгэн авсан.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдэгдэхдээ Мексикт “Спутник V” вакциныг хийлгэсэн гэв. ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны мэдээллээс харвал орос улс энэ хугацаанд дэлхийн даяар нийт 900 мянгаас багагүй тун вакцин нийлүүлж амжсан аж.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.