Сургууль дээр амаржсан сурагчийн асуудлаар мэдээлэл авах гэтэл ГБХЗХГ-ийн дарга нь согтуу байжээ
Хэнтий аймгийн ЕБС-ын сурагч сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд амаржиж, улмаар өдгөө хүүхдийн хамт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй. Төрсөн нярай эхийнхээ хэвлийд бүрэн бойжсон гэх боловч, охин бие давхар байсныг сургуулийн удирдлага, ангийн багш, аймгийнх нь ГБХЗХГ-аас мэдээгүй, цаашлаад эцэг эхийн хараа хяналт муу байсан нь өдгөө нийгмийн шүүмжлэлд өртөөд байна.
Аймагт нь дунд ангийн хүүхэд амаржсан асуудал өрнөж, орон нутгийн сэтгүүлчид аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнийг хайж олтол тэрбээр хүүхдийн чуулганд оролцох нэрийдлээр өдрийн турш архидан согтуурсан тухай мэдээлэл байна.
-ХЭНТИЙН ГБХЗХГ-ЫН ДАРГА ХӨЛ ДЭЭРЭЭ Ч ТОГТОХ ЧАДВАРГҮЙ СОГТСОН БАЙЖЭЭ-
Тэрбээр тухайн өдрийнхөө орой нь цагдаад баригдаж, эрүүлжүүлэх байранд хоносон аж. Тодруулбал, түүнийг согтуу байхад нь нутгийн иргэн олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний согтуурлын зэрэг 2.58 нэгж буюу хөл дээрээ ч тогтох чадваргүй байсан учир эрүүлжүүлэх байранд хонуулсан аж.
Аймагт нь өсвөр насны хүүхэд амаржиж, эх хүүхдийн биеийн байдал хүнд, цаашлаад эрхийн маш ноцтой зөрчил гарахад аймгийнх нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ ажлын цагаар архидан согтуурч, эрүүлжүүлэх байранд хоносонд иргэд шүүмжлэлтэй байна.
Уг мэдээллийг аймгийн Өндөрхаан ТВ-ийн захирал н.Одмаа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн нь ийнхүү олон нийтийн сүлжээнд тараад байна. Ажлаа мэддэггүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй энэ мэт дарга сэтэртэй хүмүүс сандлын бөглөө хийж буйг дээрх хэрэг батлан харууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнтий аймгийн Монгол улс тэгнээ тэгнэ
Hentii aimgiinhan gej tsus oirtolt yavagdaad baigaa yumuu hetsuuhen humuuseer duursen gazar bainaa Eruul mendiin yamnaas sudalgaa avaasai
Даргаас нь өөр анхаар�##� хандуулаад хариу өгчих ажилтан байгаагүй ? 2. Тэр охинд хэлэхэд, миний дүү санаа зоволтгүй шүү ! Гэр бүл хөгжлийн газраас хэн нэг нь яар�##�тай охинтой болон асран хамга�##�агчидтай уулзаж хүүхдээ авах бодолгүй бол шууд хурдан үрчлүүлэх арга хэмжээг нь ав өгөх ёстой. Үрчлүүлэх хүсэлтэй бол �##�ь болох хурдан с�##�гах хэрэгтэй. Үүн дээр хурдан ажиллах хэрэгтэй. Охинд үнэгүй хуулийн зөвлөгөө өгөх хүн гаргаж өгөх. Гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн хуульчтай уулзуулах гэх мэт хийх ажил чинь их байна.
Ажлаас нь шууд х�##�! Ийм дарганцруудыг дахин төрийн байгууллагад бүү ажиллуул! (Хүүхэд з�##�уучуудад үлгэр дуурайл�##�гүй).