НИЙГЭМ

НОСК: Иргэд ямар тохиолдолд "хар жагсаалт”-д орох вэ?

Нийслэлийн орон сууцны корпорациас 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар мэдээллэхдээ “орон сууцнууд бэлэн болсон. Улсын комисс хүлээж авах дутуу байна. Эдгээр 972 айлын 60 хувь буюу 580 айлыг энгийн болон түрээслээд өмчлөх гэсэн хэлбэрээр найман ангиллын дагуу квот олгоод явна. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлөлтөөр олгоно” гэсэн билээ.

Түүнчлэн өнөөдөр /2019.08.30/ эхний ээлжинд тэнцсэн иргэдийн бүрдүүлсэн материалыг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд буй. Уг хурлаар сонгогдсон иргэд цаашид гэрээгээ хийгээд байрандаа орох бүрэн боломжтой гэдгийн хэлж байлаа.

Харин иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд буй “хар жагсаалт”-ын тухайд цахим бүртгэл бөглөсөн иргэдэд өөрсдийн мэдээллийг үнэн зөвөөр бөглөх ёстойг НОСК-ийн зүгээс сануулж байсан юм.

Уг цахим бүртгэл нь иргэдийг эрэмбэлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд эрэмбийн дагуу тэнцсэн иргэдэд утсаар холбоо барьж мэдэгдээд буй. Тэнцсэн иргэд арав гаруй төрлийн материалыг журмын дагуу бүржүүлж ирэх юм. Энэхүү материалыг НОСК шалгаж үзээд цахим бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгах бөгөөд тэнцсэн тохиолдолд байрандаа орох эрхтэй болж байна.

Харин аль нэг мэдээлэл нь худал бичигдсэн, зөрсөн тохиолдолд “хар жагсаалт”-нд орох ба тухайн хүн дахин Нийслэлийн орон сууцны корпорацид хандах эрхгүй болно гэсэн үг юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button