Нийгмийн
56 настай иргэн хоёр удаа амиа хорлохыг завдаж, эмнэлэгт эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас хүн унаж, гэмтсэн гэх хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өндрөөс үсэрсэн гэх 56 настай эрэгтэй нь амиа хорлох үйлдлийг удаа дараа хийж байсан бөгөөд хоолойгоо зүссэний улмаас эмчилгээ хийлгээд гарсан байна.
Ийнхүү эмнэлгээс гараад удаагүй байхдаа барилгаас үсэрч, өдгөө ГССҮТ-д хүргэн эмчилж байна. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа эхлүүлжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сэтгэлзүйчид үзүүлэх хэрэгтэй