Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг харийн компанийн маркетинг хийж суухаар эх орондоо ирж сэтгэлээ чилээ
АНУ-д амьдарч суугаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр Оюутолгойн асуудлаар мэдэгдэл хийсэн. Тодруулбал уг гэрээг байгуулсан нь зөв байсан, элдэв авлига, хууль бус зүйлс хийгээгүй хэмээн ярьж байв.
Тэгвэл түүний ярьсан асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “АНУ-д байгаа иргэн Ч.Сайханбилэгийн яриаг сонссон. Их л сандарсан хүний яриа байна билээ. Харийн нутагт харийн компанийн PR хийж байгаа өөрийгөө өмөөрсөн хүний яриа.
Монглл Улсын Засгийн газар төслийн үр өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зургаан сар ширээний ард сууж байна. Ахиж байгаа зүйл байна. Огт ойлголцохгүй байгаа зүйл ч байна.
Ч.Сайханбилэг их зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө эхлүүлсэн гэж хэлэх шиг болсон. Дубайн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөОюутолгойн гэрээг эрс дордуулсан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан.
Тодруулбал, ил уурхайн зардал 1.1 тэрбумаар хэтрээд байсныг тоогоогүй. Яагаад тэр асуудлаар арбитрт маргаан үүсгээгүй юм бэ. Хоёрдугаарт татвартай холбоотой өнөөдрийн маргааны эхлэлийг тэнд тавьсан. Татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн аймшигтай нь Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ тавина. Бусад молибдени зэрэг маш ихээр дагалдаж байгаа эрдэс баялагт АМНАТ авахгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн санхүүжилтийн баталгаа гэх нэр томъёо оруулж ирж, төслийн санхүүжилт бүрээс 1.9 тэрубумыг авдаг алдаатай зүйл оруулж ирсэн.
Арван хувийн хүүтэй бараг ломбардны хүүгээр энэ том төслийг санхүүжүүлэх боломж олгосон. Ярих юм бол их олон зүйлээс алдагдал хүлээсэн. Тиймээс энэ болгоныг засч залруулах гээд, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх гээд чармайгаад ажиллаж байна. Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн оронд харийн компанийн маркетинг хийж суухаар эх орондоо ирж энэ төслийг эх орондоо хэрэгтэй болгох талаар илүү их сэтгэлээ чилээгээсэй гэж хүсэж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nyambaataraa Dornogobiin nuursnii uurhaig Hyataguudad ogoh gej baigaag yuu gej oilgoh be, ard tumnii bayalag gej yariad dalduur hulgai, luibar hiij baigaa yuum bishuu.