Сураггүй алга болсон охин найз залуудаа буудуулж нас баржээ

Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олджээ. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 27-нд байрлаж байсан дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болжээ.
Сурагч охин алга болох өдрөө найз залуутайгаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Ийнхүү алга болсноос хойш арав дахь хоног дээр буюу өчигдөр /2021.10.31/ охин болон найз залуугийнх цогцсыг олжээ.
Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан байж болзошгүй аж.
Өдгөө цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэрэг үйлдэгдсэн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.