НИЙГЭМ
“Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжиг энэ сарын 25-нд үзэгчдэд хүрнэ

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг энэ сарын 25-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.
Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэж буй. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажиллаж байна.
Жүжгийн гол дүрд “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, түүнчлэн Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан гавьяат жүжигчин Д.Гацэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн зэрэг жүжигчид тоглоно.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.