Нийгмийн

Ээжийгээ архидаж байх хойгуур нялх хүүхэд нь халуун тогоо руу унаж, гэмтжээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гэртээ бусадтай архи, согтууруулах ундаа хэрэглэн, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос 1 нас 5 сартай хүү халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ сууж түлэгдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ.

Хэрэг болсны дараа хүүхдийн аав Б нь халамцуу байдалтай хүүхдээ эмнэлэгт хүргэсэн боловч, эмнэлгийн зүгээс "Хүүхдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх түлэгдэл биш” хэмээн буцааснаар гэртээ буцсан аж. Долоо хоногийн дараа Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны хамтарсан баг хохирогч хүүгийн гэрт очиход, биеийн байдал нь хэвийн байжээ.

Хүүгийн эх, 42 настай иргэн О нь Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг, тогооч мэргэжилтэй. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна.

Тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” хэмээн мэдүүлсэн бол тухайн үед хамт ууж байсан гэх гэрч "Бид 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хоёр савыг уугаад, газар халуун тогоо залгаад гоймонтой шөлтэй хоол хийсэн. Манай нөхөр А хоол аяглаад хүмүүст өгч байх хооронд гаднаас тэдний бага хүү орж ирээд, тогоотой хоол руу унаад бөгсөөрөө суух үед манай нөхөр шүүрээд авсан. Хурдан татан авсан ч, жоохон хоцорсон” гэжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлтэд: “Хохирогч О-гийн биед бүсэлхий, хоёр гуянд гуравдугаар зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.О-гийн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхин, эцэг эх нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийнхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх хүн
Эх хүн

Ээ бурхан минь эмс хүүхнүүд архидаж алцагнаад нчлх үрээ тарчлаах явдал ихсээд байна шүү яана даа овоо ухаан сууж буй хүүхдүүд муу үлгэр авч завхй явдалд орж байна авгай хүүхнүүд архиа татаачээ алцгах хүүрнүүд ээ хүүхэд чинь замарч гүйцлээ

Иргэн
Иргэн

Үнэн үнэн архи уудаг эм хүнии хүүхдүүд ялангуяа охид маш эртнээс багаасаа эхээ дууриаж эхлэдэг юм хүүхдээ бодож болдоггүй л юм байхдаа тиим их хэрэгтэй архи бөгс юмуу

Зочин
Зочин

Архи уудаг эцгээс илүү эхиин нь муу дууриал хүүхдэд их амархан хүрдэг шүүдээ эхээ дагаж завхайрнч архи уудаг болоод дуусна даа хөөрхии

Зочин
Зочин

Архи уудаг эцгээс илүү эхиин нь муу дууриал хүүхдэд их амархан хүрдэг шүүдээ эхээ дагаж завхайрнч архи уудаг болоод дуусна даа хөөрхии ер нь хормой султай л болдог

Холбоотой мэдээ

Back to top button